DManager - Slunečnice.cz Hlavní navigace

 DManager 3.9.1

Pro hodnocení programu se prosím nejprve přihlaste

Staženo 0 ×
Zdarma

Sdílet

Бөөний худалдааны болон түгээлтийн компаниудын хэрэгцээнд зориулагдсан борлуулалт, түгээлтийн програм. Leader санхүүгийн програмтай холбогдон ажиллах боломжтой. Андройд 2.3 оос дээш хувилбартай гар утас дээр сууна.

Програмын давуу талууд:
• Нэгдсэн нэг мэдээлэл
Борлуулалт, харилцагчийн захиалга, түгээлтийн мэдээллийг нэгтгэн нэг мэдээллийн сантай
болгосноор бичиг цаас, утасны яриаг багасгаж, ажлын шуурхай байдлыг хангана. Ажилтаны
хариуцлагагүй үйлдэлээс болж борлуулалтын талаарх мэдээлэл хаягдахаас сэргийлнэ.

• Хэрэгцээт мэдээллийг шуурхай харах
Харилцагчийн захиалга, харилцагчийн тооцоо зэрэг мэдээллийг цаг тухайд нь шуурхай харна.
Борлуулагч болон худалдааны төлөөлөгч харилцагч байгууллагынхаа тооцооны үлдэгдэл, өөрийн
барааны үлдэгдэлийг харах боломжтой.

• GPS хяналт, харилцагчийн байршил
Програмд GPS-ийн хяналт багтсан. Худалдааны төлөөлөгч, борлуулагч, түгээлтийн менежерийн явсан
замын мэдээлэл, хийсэн үйлдэлүүд нь газрын зураг дээр зурагдаж харагдана. Мөн харилцагчдийг
газрын зураг дээр цэгийн мэдээлэлтэй оруулна.

• Тусгай төхөөрөмж, сервер компьютер шаардахгүй
Програмыг ашиглахад ямар нэгэн нэмэлт төхөөрөмж шаардахгүй. Төв дээр ажиллах програм нь
сүүлийн үеийн SaaS (онлайн) хэлбэрээр ажиллана. Борлуулагчид интернэтэд холбогдсон гар утас,
компьютер ашиглан төвтэйгээ мэдээлэл солилцоно. Байгууллагууд төв серверээс тусдаа өөрсдийн
серверийг ашиглах боломжтой.


• Оффлайн горимд ажиллана
Интернэтгүй үед мэдээллээ гар утас дээрээ түр оффлайн хадгалаад интернэтэд холбогдсон үедээ төв
рүүгээ дамжуулах боломжтой. Хотын захын хэсэг болон орон нутагт прорамыг ашиглах боломжтой.


• Иж бүрэн бүртгэл хөтлөнө
Захиалга, борлуулалт, түгээлт, GPS хяналт, харилцагчийн тооцоо, мөнгөний тооцоо зэрэг борлуулалт,
түгээлтийн үйл ажиллагаанд ашиглах бүхий л үйл ажиллагааг програмд багтаасан. Мөн санхүүгийн
Leader програмтай холбох боломжтой.

• Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой.

Дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
1. Борлуулалтын мэдээ илгээх, үлдэгдэл бараагаа харах
2. Орлогын мэдээ илгээх
3. Ачилт болон харилцагчийн захиалга өгөх, агуулахын үлдэгдэлийг харах
4. Түгээлтийн падаан нэгтгэх
5. Борлуулагч, худалдааны төлөөлөгч өөрийн тайлан, тооцоогоо харах
6. Харилцагчийн тооцоо, гүйлгээний түүх харах
7. Худалдан авагчийн жагсаалт харах, шинэчлэх
8. Бараа материалын жагсаалт, үнийн бодлого харах, шинэчлэх
9. Мэдээлэл дамжуулах
10. GPS-ийн хяналт
11. Газрын зураг дээр харилцагчийн байршлал харах, тэмдэглэх
12. Газрын зураг дээр явсан замын зураг харах
13. Борлуулагчийн тухайн байршалд хийсэн үйлдлийг газрын зураг дээр харуулах
14. 3000 гаруй дэлгүүр, худалдааны төвийн байршлал, мэдээлэлийн сантай
15. Падаан хэвлэх. Хэвлэх төхөөрөмжийн тохиргоо хийх боломжтой
16. 3G интернэтийн холболтой үед байршлалаас үл хамаран мэдээлэлээ шинэчлэх боломжтой
17. Хадгалсан мэдээлэлээ серверт дамжуулах
18. Offline горимд ажиллах, хадгалах
19. Бэлэн борлуулалтыг шууд мөнгөний орлого болох тохиргоотой.
20. Мэдээлэл дамжуулахыг төвөөс онлайн эсвэл оффлайнаар дамжуулах эсэхийг тохируулах, тохиргооны
дагуу мэдээлэл илгээх
21. Барааны хэмжих нэгжээс хамааран үнийн өөрчлөлт хийх эквивалентийн нэгж тооцоох
22. Харилцагч бүрийн авлага хугацааны интерволтай харах
23. WiFi/3G интернэтийн холболтой үед газрын зураг дээр ойрлцоо 500 метр доторх дэлгүүр, худалдааны
төвийн мэдээлэл харах
24. Борлуулалтын буцаалт хийх.Буцаалтын падаан хэвлэх
25. Бэлэн борлуулатын үнийн хөнгөлөлтийг тохируулсан хувиар бодох
26. Харилцагчийн жагсаалтанд байгаа утас руу апп -аас залгах боломжтой
27. Борлуллалтын өдрийн маршуурттай болсон
28. Түгээлтийн хавтгай
29. Шинэ харилцагч оруулах
30. Судалгаа хийх
31. Нөөц санал болгох
32. Борлуулалт, захиалгаа загвар болгон хадгалах, ашиглах
33. НӨАТУС системд холбогдон НӨАТ ийн падаан хэвлэх илгээх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 98051003, 96662104
Веб: dmanager.smarterp.mn
  • Verze programu

    3.9.1

  • Poslední aktualizace od vývojáře

    18. 12. 2017 2017-12-18

  • Počet stažení

    0 ×

  • Velikost

    4,4 MB 4.4 MB

  • Web autora

  • Byznys
  • Podporované jazyky

    • Ruština
Zobrazit více

Pro hodnocení programu se prosím nejprve přihlaste

Staženo
0 ×

TIP: Stahují se vám programy pomalu? Změřte si rychlost svého internetového připojení.