Лавайн эгшиг - Slunečnice.cz Hlavní navigace

 Лавайн эгшиг 1.0.8

Pro hodnocení programu se prosím nejprve přihlaste

Staženo 1 ×
Zdarma

Sdílet

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх “Лавайн эгшиг” радио нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, 2010 оноос орон даяар нэвтрүүлгээ цацаж эхэлсэн юм.

Тус радиогийн нийтлэлийн бодлого нь үндэсний түүх, соёл уламжлал, орчин цагийн мэдлэг оюуныг нийтэд түгээн хүртээх, нэн ялангуяа Бурханы шашны сургаалд суурилсан ёс суртахууны эрхэм сургаалиар сонсогчдоо соён гэгээрүүлэхэд чиглэгддэг юм.

“Лавайн эгшиг” радиогийн бусад сувгуудаас ялгарах давуу тал бол хамрах цар хүрээ, сонсогчдын тоо, болон чадварлаг уран бүтээлчдийн нэгдэл юм.

Манай радиог Улаанбаатар хотод FM 97.5, хөдөө суурин газруудад FM 89.9 долгионын хуваариар, малчны хот болон Азийн ихэнхи орнуудад DDishTV-н 300,000 мянган хэрэглэгчид радиогийн 3-р сувгаар, дэлхий даяар www.lavainegshig.mn сайт болон ухаалаг төхөөрмжид зориулсан аппликэшнээр хүлээн авах боломжтой.

Сонсогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй “Лавайн эгшиг” радиогийн уран бүтээлийн албанд олон арван жилийн дадлага туршлагатай радиогийн мэргэжлийн хөтлөгч, найруулагч, сэтгүүлч, Бурханы шашны өндөр мэдлэгтэй багш нар байдгаас гадна шинэ залуу боловсон хүчнээр үргэлж сэлбэгдэн өргөжиж байна.

Манай радиог үргэлж дэмждэг эрхэм хүндэт сонсогч таны өлмий бат, мэлмий тунгалаг байж, урт удаан наслах болтугай.

(lavain egshig)
Zobrazit více

Pro hodnocení programu se prosím nejprve přihlaste

Staženo
1 ×

TIP: Stahují se vám programy pomalu? Změřte si rychlost svého internetového připojení.