Mongolian Ensemble 1.0

3

Pro hodnocení programu se prosím nejprve přihlaste

Staženo
1 ×
Тус Чуулга анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол 80-д оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон Дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон юм.
Ардын урлагийн яндашгүй өв санг хамгаалж өвлүүлэх, орчин цагийн урлагт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон”-оор шагнагдсан бөгөөд тус Чуулгаас:
Хөдөлмөрийн баатар -3,
Төрийн шагналтан - 8,
Ардын жүжигчин -8,
Урлагийн гавъяат зүтгэлтэн -6,
Соёлын гавъяат зүтгэлтэн -2,
Улсын гавъяат жүжигчин -44, нийт уран бүтээлчдийн 50 гаруй хувь нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан байна.
Одоо тус чуулга нь хорь гаруй дуучин, Үндэсний хөгжмийн их найралын 70 орчим хөгжимчин, АЖ, ТШ Ц.Сэвжидийн нэрэмжит 50 гаруй бүжигчин, уран нугараач, уран сайхны удирдагч, багш нар, захиргаа, маркетинг, арын алба нийлсэн нийт 220 ажиллагсад, тусгай мэргэшсэн өндөр ур чадвар бүхий уран бүтээлчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус чуулгын дэргэд уран бүтээлийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: “Монголын уртын дууны холбоо”, “Монгол хөөмэйн холбоо”, “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо”, “Ардын бүжгийн нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллагуудыг чуулгын нэрт уран бүтээлчид толгойлон ажилладаг.
  • Verze programu

    1.0

  • Poslední aktualizace od vývojáře

    7. 3. 2017

  • Počet stažení za měsíc

    0 ×

  • Velikost

    6,29 MB

  • Potřeba instalace:

    Ano

  • Web autora

    The New Media Marketing Agency

  • Systémové požadavky

    Aplikace pro: iPhone, iPad

  • Podporované jazyky

    • Angličtina
Zobrazit více
Přejít do App Store
Zdarma
Aplikace pro: iPhone, iPad

Sdílet

TIP: Stahují se vám programy pomalu? Změřte si rychlost svého internetového připojení.